HOME  /  SEARCH  /  LOG IN  /  CONTACT US
Мэндчилгээ
Эрхэм зорилго түүх
Үйл ажиллагаатай танилцахуй
Бүтэц зохион байгуулалт
Contact us
 Home > KOILAF танилцуулага  > Мэндчилгээ

Та бүхний амгаланг эрье.
Солонгосын олон улсын хөдөлмөрийн сангаас эрхлэн гадаад ажилчдад зориулан ажиллуулж байгаа манай вэб хуудсанд(WORKS IN KOREA) морилон ирсэн явдалд их баяртай байна.


Солонгосын олон улсын хөдөлмөрийн сан нь асар хурцадтай хувьсан өөрчлөгдөж байгаа олон улсын хөдөлмөрийн орчин нөхцөлтэй уялдан зохицох мөн олон нийтийн байгууллагын харилцаа хамтын ажиллагааг олон улсын хүрээнд хөгжүүлэн бэхжүүлэх шаардлагын үүднээс 1997 оны 11 сард ажил олгогч ба үйлдвэрчний эвлэлээс хамтран байгуулсан ашгийн бус олон нийтийн байгууллага юм.

Тус сангаас энэ хугацаанд хийж гүйцэтгэж ирсэн ажлын гол чиглэл бол ардчилсан бие даасан байдалд дотоод гадаадад үйлдвэр эрхэлж байгаа компаниудын дотоод харилцааг тогтворжуулах хийгээд гадаадын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын удирдагч нартай хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлснээр олон улсын жишигт хүрч ажиллах мөн солонгосын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тогтолцоо үйл ажиллагааны талаар олон улсын хөдөлмөрийн байгууллага болон хөгжингүй орнуудын хөдөлмөрийн байгууллагад зөвөөр таниулан ойлгуулах явдал байлаа.

Нөгөөтэйгүүр тус сан дотоодын аж үйлдвэрийн талбар дээр манай улсын эдийн засгийн ноён нурууг үүрэлцэж яваа гадаад ажилчдад зориулж хөдөлмөрийн харилцааны талаарх сургалт зохиох заавар зөвлөгөө өгөх тэдний хөдөлмөрийн орчинтой холбоотой материал солонгос хэлний сурах бичиг хэвлэн гаргах урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зэргээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байна.

Таны одоо үзэж сонирхож буй (WORKS IN KOREA) вэб хуудас нь солонгост хөдөлмөрлөж байгаа гадаад ажилчдын эрхийг хамгаалах солонгосын үйлдвэрийн орчин болон хөдөлмөрийн нөхцөлд хурдан түргэн дасан зохицоход туслах ашигтай мэдээ мэдээллээр хангах зорилготой болно. Та (WORKS IN KOREA) вэб хуудсаар дамжуулж солонгосын амьдрал хөлсний ажил хийх журмын гол агуулгатай танилцах бөгөөд гадаад ажилчдын эрх ашиг солонгосын хөдөлмөрийн хууль хөдөлмөр хамгаалал хөдөлмөрийн заавар зөвлөгөө бусад холбогдох материал хөдөлмөр эрхлэлттэй холбоотой шинэ мэдээ мэдээллээр хангагдана. Ялангуяа дотоодын иргэдээс гадна гадаад хэрэглэгчдийнхээ ая тухыг харгалзан тус вэб хуудасны гол булангуудыг олон орны хэлээр орчуулан байнга шинэчилж байх болно.

Цаашид тус сангаас (WORKS IN KOREA)вэб хуудсаа байнга шинэ мэдээ мэдээллээр баяжуулж дотоод гадаадын бүх хэрэглэгчдэдээ түргэн шуурхай чанартай мэдээлэл хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа амалж байна. Та бүхэн манай вэб хуудсаар цаг үргэлж зочилж байхыг хүсье. Баярлалаа.



Jump to:  
 



ซออูลซี มาโพคู ซินซูโดง 1-3 อาคารซอคัง ชั้น3 TEL : +82-2-3272-8784~6 FAX : +82-2-3272-8846
Copyright ⓒ 2010 KOILAF All rights reserved.