|
Гадаад ажилчдын эрх ашгийн хамгаалах
|
|
|
|
Гадаадын ажилчдын хууль зүйн байр суурь
① Гадаадын ажилчдыг ажиллуулах системийн дагуу орж ирсэн ажилчид нь хууль ёсны бичиг баримттай (Виз: Е-9) байх ба Солонгос хүнтэй эрх тэгш хөдөлмөрлөх, стандарт хууль гэх мэт холбогдох хуулийн дагуу эрхээ хамгаалуулна. ② Гадаадын ажилчид нь хөдөлмөрийн даатгал, үйлдвэрийн ослын даатгал, эрүүл мэндийн даатгал, тэтгэврийн даатгал зэрэг нийгмийн даатгалд даатгуулах ёстой ба түүний дагуу хөнгөлөлт эдлэх эрхтэй. ③ Гадаадын ажилчин гэдэг шалтгаанаар хөдөлмөрийн хуулийг зөрчих, зүй бусаар ажлаас халах, ялгаварлан үзэж болохгүй ба гадаадын ажилчин ч гэсэн үүргээ сахин биелүүлэх ёстой буюу зөрчсөн тохиолдолд хуулийн дагуу ял шийтгэл хүлээх ёстой. ④ Гадаадын ажилчны Солонгост ажиллах дээд хугацаа нь 3 жил бөгөөд хугацаа дуусмагц заавал Солонгосоос гарах шаардлагатай. ⑤ Гадаадын ажилчин нь Солонгост байх хугацаандаа өөрийн гэр бүлийг урьж авчрах эрхгүй.
Хуулийн дагуу хамгаалах
① Хөдөлмөрийн стандарт хууль Ажлын цагийн хувьд долоо хоногт 44цаг, өдөрт 8цаг ажиллах бөгөөд холбогдогч талтай тохиролцсон тохиолдолд сунган ажиллах боломжтой (5хүнээс дээш ажилчинтай тохиолдолд). - Хөдөлмөрийн стандарт хуульд оруулсан өөрчлөлтөөр 2007 оны 7 сараас эхлэн 50-аас дээш ажилчинтай үйлдвэр, 2008 оны 7 сараас эхлэн 20-оос дээш ажилчинтай жижиг дунд үйлдвэрийн газар нь долоо хоногт 40 цагийн ажлын өдөрт шилжих болно.
Цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь сар бүрийн тогтсон нэг өдөр бэлэн мөнгөөр шууд тогтмол олгоно. - Үйлдвэрийн эзэн ажилчны зөвшөөрөлгүйгээр цалингийн тодорхой нэг хэсгийг эсвэл бүтэнгээр нь суутгах юм уу, эсвэл албан хүчээр дансанд хадгалуулах эрхгүй.
Уртасгасан цагаар ажиллах, шөнийн цагаар ажиллах(22:00-06:00), амралтын өдөр ажилласан тохиолдолд илүү цагийн мөнгийг тооцно (5хүнээс дээш ажилчинтай тохиолдолд).
Ажилчин нэг жилээс дээш тасралтгүй ажилласан тохиолдолд тэтгэвэр авна. - Оршин суух хугацаа дуусаад нутаг буцах даатгалд даатгуулсан үйлдвэрийн эзэн тэтгэврийн мөнгийг оршин суух хугацаа дуусаад нутаг буцах даатгалын мөнгөөр орлуулан төлнө. - Гэрийн ажил, хөдөө аж ахуй ой, мал аж ахуй, далайн аж ахуйн салбарт ажилладаг гадаадын ажилчинд хөдөлмөрийн хуульд заасан ажлын цаг, амралт, амралтын өдрийн тухай болон нэмэгдэл хөлсний тухай заалт үйлчилэхгүй.
② Цалингийн доод хэмжээний тухай хууль Гадаадын ажилчин хуулиар тогтоосон цалингийн доод хэмжээнээс өндөр цалин хөлс авч болно. - Цалингийн доод хэмжээ : Цагт 3,770вон
③ Аж үйлдвэрийн ослын нөхөн олговор ба даатгалын тухай хууль Гадаадын ажилчин албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэх, өвчин тусах тохиолдолд сувилал, амралт, тахир дутуу болсны болон амь насаа алдсаны тэтгэмж зэргийг авна. - Ажлын талбарт гарсан бүх төрлийн осол нь ажилчны буруугаас болсон байлаа ч аж үйлдвэрийн ослын нөхөн олговор ба даатгалын хуулийн дагуу хамгаалуулж болно.
④ Цалин хөлсийг баталгаажуулах хууль Үйлдвэрийн эзний дампуурал зэргээс болж халагдсан ажилчин цалин, тэтгэвэр зэргээ авч чадаагүй тохиолдолд ажлаас гарахаас өмнөх 3 сарын цалингийн дундаж, сүүлийн 3жилийн хугацааны тэтгэвэр, амралтын мөнгө зэргийг улсаас олгоно. - Цалин хөлсийг баталгаажуулах хуульд бүртгэлгүй аж үйлдвэрийн тохиолдолд үйлдвэрийн эзэн баталгаат даатгалд бүтгүүлснээр олгогдоогүй цалин хөлсийг хариуцна.
Зөвлөгөө өгөх ба зохицуулах
Гадаадын ажилчинд ажлаа хийх явцад нь зовлон бэрхшээл тулгарах ба дарамт, гадуурхагдах зэрэг тохиолдолд энэ талаар зөвлөгөө өгөх байгууллагад хандан туслалцаа авч болно.
① Хөдөлмөрийн хуультай холбоотой зүйлс Цалин хөлс ба тэтгэврийн мөнгөө авч чадаагүй тохиолдолд Үйлдвэрийн эзэн болон хариуцагч хүний хүчирхийлэлд өртсөн тохиолдолд Уртасгасан хугацаагаар ажиллуулсан ба албадан ажиллуулсан тохиолдолд Үйлдвэрийн газрыг хариуцсан орон нутгийн хөдөлмөрийн албаны хөдөлмөр хариуцсан байцаагчид өргөдөл гаргах
② Хөдөлмөр хамгааллын хуультай холбоотой зүйлс Ажлын байрны доторх аюулгүй байдал ба хөдөлмөр хамгааллын нөхцлийг сахин биелүүлээгүй тохиолдолд Үйлдвэрийн газрыг хариуцсан орон нутгийн хөдөлмөрийн албаны аж үйлдвэрийн аюулгүй байдлыг хангах хэлтэс өргөдөл гаргах
③ Ажил олгохтой холбоотой зүйлс Ажлын байр солих(өөрчлөх) ба ажилд зуучлахтай холбоотой зүйлс Ажил эрхлэх зөвшөөрлийн бичиг зэрэг оршин суух хугацаанд хэрэгтэй төрөл бүрийн батлах баримт бичгийг гаргуулах Ажиллах хугацаанд зөвлөгөө авах зэрэг Үйлдвэрийн газрыг хариуцсан хөдөлмөр эрхлэлтийн албанаас зөвлөгөө авах ④ Хэлний туслалцаа Гадаадын ажилчинд зориулан төрөлх хэлээр нь заавар зөвлөгөө өгөх Бүх төрлийн иргэний өргөдөл хүсэлт ба хэцүү асуудалд туслах байгууллагатай танилцуулах гэх мэт Хөдөлмөрийн Яамны зөвлөгөө өгөх нэгдсэн төв (Утас : 02-872-9797)
【 Цалингаа аваагүй тухай өргөдөл гаргах ба зохицуулах үе шат】 Зөвлөгөө хүсэх ба өргөдлөө бүртгүүлэх (иргэний өргөдөл хүсэлт авах тасаг) -> Холбогдох хүнийг оролцохыг шаардах (хөдөлмөрийн байгаагч) -> Хэргийг тодруулан судлах (хөдөлмөрийн байцаагч) -> Нягтлан шалгасны үндсэнд хууль зөрчсөн нь батлагдвал мөнгө төлөхийг шаардах зэрэг үйлдвэрийн эзэнд сануулга өгөх(хөдөлмөрийн байцаагч) -> Хариу арга хэмжээ аваагүй тохиолдолд шүүхээр зохицуулах (мөрдөн байцаалт) |
⑤ Оршин суухтай холбоотой зүйлс Гадаадын иргэний үнэмлэх гаргуулах, оршин суух хугацааг сунгах, ажлын байр өөрчлөх зөвшөөрөл зэрэгтэй холбоотой зүйлсийн талаарх зөвлөгөө Хилээр орох ба гарах үед мөн оршин суух хугацаанд шударга бус байдалд өртсөн тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн албаны Гадаадын иргэнд зөвлөгөө өгөх төвд хандах
⑥ Аж үйлдвэрийн ослын нөхөн олговортой холбоотой зүйлс Аж үйлдвэрийн ослын (албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмтэх, өвчин тусах, тахир дутуу болох, амь насаа алдах) үед нөхөн олговор авах өргөдөл гаргах ба сувилуулах хүсэлт гаргах шаардлагатай тохиолдолд Хөдөлмөр нийгмийн халамжийн төвд хандах (Утас : 1588-0075)
⑦ Гэмт хэрэгтэй холбоотой зүйлс Ажиллах хугацаанд гэмт хэргийн хохирогч болох эсвэл шударга бус хандлагад өртөх тохиолдолд Цагдаагийн газарт хандах (Утас :112)
|
|
|
|