Сургалтын зорилго
Хөдөлмөр эрхэлхээр ирсэн гадаад ажилчин ажлын байдалд хурдан дасан зохицуулах, хэл болон түүх, соёлын талаар танилцуулж, ажиллаж, амьдрахад тус дөхөм үзүүлэх зорилготой.
Хуулийн үндэс
Гадаадын ажилчинг ажилуулахтай холбоотой хуульчлалт биелэлтийн зарчим нь хилээр орж ирсэн бүх гадаад ажилчид нь орж ирснээс хойш 15 хоногийн дотор гадаадын харъяатын ажилд орох сургалтын байгууллагаас солонгост ажилд ороход хэрэгтэй нөхцлийг сахихын тулд явуулж буй ажилд орох сургалтанд хамрагдах ёстой.
Улс ба ажил болгон сургалтын төв
① Үйлдвэрийн ажил
Вьетнам, Монгол, Тайланд, хятад : Солонгосын олон улсын хөдөлмөрийн сан
Филиппин, Индонези, Шри-ланк, Узбекстан, Пакистан, Бангладеш, Кампучи, Киргизстан, Непал,
Миянма : Жижиг, дунд үйлдвэрийн холбоо
② Барилга : Барилгын холбоо
③ Газар тариалан : ХАА-н холбоо
④ Загас агнуур : Загас агнуурын холбоо
Сургалтын агуулга
① Сургалтын хугацаа: 2шөнө 3өдөр ( 20 цагаас дээш)
② Сургалтын гарын авлага: ажилд орох сургалтанд хэрэглэх гарын авлага материал, мөн нэмэлт
гарын авлагыг ашиглах
③ сургалт
Солонгос хэл ба Солонгосын ахуй соёл : анхан шатны Солонгос хэл, Солонгосын түүх, соёл,
ахуй соёл мөн иргэний бүртгэл мэдээллийн тухай
Хөдөлмөрийн холбоогдох хууль ба аж үйлдвэрийн ажиллагаа : Гадаадын ажилчдыг ажиллуулах
систем ба хөдөлмөрийн стандарт хууль, аж үйлдвэрийн анх шатны үйл ур чадвар ба аюулгүй
ажиллагаа эрүүл ахуй
Бусад : Нээлтийн ажиллагаа, төгсөлтийн ажиллагаа, эрүүл мэндийн үзлэг, соёлын үйл ажиллагаа
④ Сургалтын явц: Холбогдох хэлээр сургалт явагдана : Үндсэн гарын авлага мөн таниулах материал
ашиглах
Эрүүл мэндийн үзлэг
① Үндэс: аж үйлдвэрийн аюулаас хамгаалах хуулийн хэрэгжилтийн зарчим 98
дугаар бүлэг ( ажилд авагчийн эрүүл мэндийн үзлэг)
② Хэрэгжилт : 1 дүгээр үе шат
③ Эрүүл мэндийн онош
Аж үйдвэрийн аюулаас хамгаалах хуулийн зарчим 100 дугаар бүлгийн 1 дүгээр зүйл
Бусад ДОХ, тэмбүү, элэгний үрэвсэл зэрэг хөдөлмөрийн яамны сайдын тогтоон шийдвэрлэсэн зүйл
④ Оношны үр дүн
Оношны үр дүнг ажилд орох сургалт дуусахаас өмнө гадаадын ажилчинг хүлээж авах ажил
ологогчид өгнө. : Ажилд орох сургалт дуусахын өмнө эрүүл мэндийн оношоо авах боломжгүй
тохиолдолд ажилллах газарт нь уг оношийг иллгээнэ.
Эрүүл мэндээр үл тэнцэгч нь 2 дахь эрүүл мэндийн үзлэгт орсны дараа хөдөлмөрийн яам, ажил
зуучлалын төв (ажиллууллахыг өөрчлөн солих өргөдөл), хууль зүйн яам, иргэний бүртгэл
мэдээллийн төв, Солонгосын ажиллах хүчний байгууллагад мэдэгдэн арга хэмжээ авна.
Ажил олгогчийн сургалт
① Сургалтын объект : Гадаадын ажилчдыг батлан даах гэж байгаа ажил олгогч болон төлөөлөгч
② Сургалтын агуулга
Гадаад ажилчдын ажиллын хяналтын танилцуулга гэх мэт Гадаадын ажилчдыг ажиллуулах
системийг танилцуулах
Гадаад ажилчидтай холбоотой бүртгэлүүдийн дамжлагийг танилцуулах
Гадаад ажилчдын ойлголт гэх мэт
③ Сургалтын зорилго
Гадаадын ажилчдыг ажиллуулах системээр ирсэн гадаад ажилчны ажлын хяналтын танилцуулга
лавлагаа
Гадаад ажилчдын талаарх ойлголт
Гадаадын ажилчдыг ажиллуулах системийн талаарх үнэн зөв мэдээллээр хангах
Сургалтын цаг – 1цаг цогц сургалт
Гадаад ажилчдыг шилжүүлж өгөх
① Шилжүүлж өгөх газар болон цагийг мэдэгдэх
Мэдээллэх цаг: Сүүлд хилээр орж ирсэн улсуудын нэрсийн жагсаалтыг хянах ~ Хилээр орж
ирэх хугацаа (өөрчлөгдсөн тохиолдолд дахин мэдэгдэх)
Мэдэгдэх хуудасны агуулга: хүлээлгэн өгөх хугацаа, газар гэх мэт
Мэдэгдэх арга: Утас болон факсаар
② Хүлээлгэн өгөх газар: Солонгосын олон улсын хөдөлмөрийн сангын Ёжү дахь сургалтын төв
③ Батлан даагч: Ажил олгогч буюу төлөөллийн хүн(Итгэмжлэлтэй байх) – Итгэмжлэх хуудасан
дээр тамга гарын үсэг зурсаны дараа даалтаар авах
④ Гадаад ажилчин батлаан даахад хэрэгтэй зүйлс
Ажил олгогчийн(төлөөллийн хүн оруулах) тамга тэмдэг болон иргэний үнэмлэх
Төлөөлөх хуудас(төлөөллийн хүн тохиолдолд) 1хувь
Даатгалын төлбөр(Хугацаа дууссаны даатгал болон батлан даагчийн даатгал) Банкны дэвтэрний
хуулбар
(Дан ганц. 5-аас доош ажилчнтай үйлдвэрийн хувьд хугацаа дууссаны даатгалд бүртгүүлэхгүй болно)
Ажлын сургалтын газар
Гёнги аимаг Ёжү хот Жомдун дүүрэг Догпён хороо 3 бонжи
(Солонгосын Олон Улсын Хөдөлмөрийн Сангийн Ёжү сургалтын төв)
전화번호: 031-884-0841/4 Fax: 031-884-0006
[ Гадаад иргэн ажлын сургалтын өргөдөл ] * Өргөдөлд : Вьетнам·Монгол·Тайван ажилчид ба хөдөлмөрийн гэрээ байгуулсан бүх ажил олгогч * Өргөдөл гаргах арга - үйлдвэрлэлийн газар ажил хийлгэх хүсэлт : Солонгосын аж үйлдвэр хүний нөөцийн газар, Жижиг дунд үйлдвэрийн төв хороо - Барилгын газар ажил хийлгэх хүсэлт: Солонгосын аж үйлдвэр хүний нөөцийн газар, Солонгосын барилгын төв хороо - Хөдөө аж ахуйд ажил хийлгэх хүсэлт : Солонгосын аж үйлдвэр хүний нөөцийн газар, Хөдөө аж ахуйн төв хороо - Далайн аж ахуйд ажил хийлгэх хүсэлт: Солонгосын аж үйлдвэр хүний нөөцийн газар, Далайн аж ахуйн төв хороо * Хөдөлмөрийн сургалтын төлбөр - 168,000вон |