 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
Солонгосын хөдөлмөр хамгаалал, эрүүл мэндийн хуулийн тухай |
|
|
|
| |
|
Admin |
|
|
Mon Feb 18, 2008 3:16 pm |
|
|
|
|
|
|
Хичнээн их тэтгэмж авсан ч нэг алдсан өөрийн эрхтэн, амь нас дахиж олдохгүй учир ажлаа хийж байхдаа өөрийн эрүүл мэндийг хамгаалах нь маш чухал асуудал юм. Тиймээс ажилчин өөрөө хөдөлмөр хамгаалалын асуудал дээр анхаархаас гадна байгууллагын захиргаанаас хөдөлмөр хамгаалалын арга хэмжээ авч өгөхийг шаардах нь зүйтэй.
Аж ахуйн нэгж нь ажилчдынхаа аюулгүй байдал, эрүүл энх ажиллах нөхцлийг хангахын тулд бүхий л арга хэмжээ авах үүрэгтэй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл ажилчид ажиллаж байх явцдаа ямарваа нэгэн эрүүл мэндийн хохирол амсахгүй байх талаар аж ахуйн нэгжээс анхаарч, аюулгүй байдлын бүх талын нөхцлийг хангах үүргийг хүлээнэ гэж хуулинд заасан байна. (аж үйлдвэрийн хамгаалал, эрүүл мэндийн хуулийн 23р зүйл) Юуны түрүүнд аж үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэхэд хамгийн чухал зүйл бол хөдөлмөр хамгааллын хэрэгслийг байрлуулсан байх юм. Хэрвээ ажлын багаж хэрэгсэл осол гаргах магдлалтай бол захиргаанд мэдэгдэж хөдөлмөр хамгааллын хэрэгслийг байрлуулж өгөхийг шаардах хэрэгтэй.
Хөдөлмөр хамгааллын сургалт
Байгууллагын захиргаанаас ажилчныг шинээр авч ажиллуулахдаа хөдөлмөр хамгааллын сургалтад заавал хамруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл сар бүр 2 цагийн хөдөлмөр хамгааллын сургалтыг явуулж байх ёстой. Ажилчин нь шинээр ажиллаж үзэж байгаа бол шууд ажиллууллах биш юуны түрүүнд тус багажны хөдөлмөр хамгааллын тухай сургалтанд хамрагдасны дараа ажиллах нь зүйтэй.
Ажлаа зогсоох
Ажилчин үйлдвэрийн осол гарах аюултай үед ажлаа зогсоож ажлынхаа байрнаас зайлах шаардлагатай тохиолдолд хариуцаж байгаа дээд албан тушаалтандаа мэдэгдэнэ. Хэрвээ ингэж мэдэгдэж ажлынхаа байрнаас зайлсан ажилчинд буруу тохож болохгүй. Ажиллаж байсан машин техникт ямарваа нэгэн эвдрэл гарч, осол гарах боломжтой бол юуны түрүүнд машинаа зогсоож байрнаасаа зайлах хэрэгтэй. Тэгэхдээ хамт ажиллагсад болон дээд албан тушаалтандаа мэдэгдэх шаардлагатай.
Жич: Хөдөлмөрийн яамнаас орон даяар 46 газар иймэрхүү үйлдвэрийн осол гарах аюултай байдлын талаар мэдээлэл хүлээн авч зохицуулах албыг удирдан зохион байгуулж байна. Аюул гарах боломжтой газар байвал уцаар тус нутгийн хөдөлмөрийн байгууллагад мэдэгдэхэд хариуцлагатай ажилтан түргэн арга хэмжээ авна.
Эрүүл мэндийн үзлэг
Аж ахуйн нэгж жилд нэг удаа ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулж байх ёстой гэж хуулинд заасан байдаг. Ялангуяа биед хортой орчинд ажилладаг ажилчдыг 6 сард 1-ээс дээш удаа онцгой эрүүл мэндийн үзлэгт оруулах ёстой. Эмнэлгийн үзлэгийн зардлыг байгууллагаас төлөх ёстой.
Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл
Байгууллагын захиргаанаас ажилчдыг хорт бодис болон гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдсэн хөдөлмөр хамгааллын хэрэгслийг ажилчдынхаа тооноос илүү тоогоор бэлдэж ажилчдаа байнга хэрэглэхийг шаардах үүрэгтэй. Хортой орчин болон аюултай орчинд ажилладаг ажилчид хөдөлмөр хамгааллын хэрэгсэл байхгүй тохиолдолд байгууллагын захиргаанаас шаардах хэрэгтэй.
Аж ахуйн нэгж химийн бодис болон химийн бодис орсон түүхий эдээр үйлдвэрлэл явуулах, түүнийг импортлох, зөөж тээвэрлэх, хадгалах үйл ажиллагаа явуулах бол урьдчилан уг бодисын нэр, аюулгүй байдлын талаарх танилцуулга, байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаарх танилцуулгыг ажилчдад танилцуулж, уг танилцуулгыг ажилчдад харагдах газар тавих хэрэгтэй. Ажилчин уг бодистой сайтар танилцсаны дараа үйл ажиллагаа явуулах нь зүйтэй.
Аюул учруулж болохуйц машин техник. багаж хэрэгсэлтэй харьцахдаа авах арга хэмжээ
Аюул учруулж болох машин техник, багаж хэрэгсэлтэй харьцахдаа юуны түрүүнд аюулгүй байдлын арга хэмжээг авах шаардлагатай. Жишээлбэл, компрессор болон цахилгаан хөрөөнд механик болон автомат хамгаалах төхөөрөмж, астелин, газаар ажилладаг гагнуурт хамгаалах төхөөрөмж, кран, лифт, цахилгаан шат г.м хүнд зүйл өргөдөг машинд даац хэтэрснийг мэдэрдэг, өндөр даралттай аппаратад даралт тохируулах, бойлорт даралтыг гадагшлуулах болон даралтыг хязгаарлах төхөөрөмж, хурц үзүүртэй сүхэнд сүхний ирийг хамгаалсан тавиур болон өмсгүүрийг суурилуулах шаардлагатай. Ер нь аюул учруулж болох машин техник, багаж хэрэгслээр ажиллахдаа заавал аюулаас хамгаалсан төхөөрөмж суурилуулсны дараа ажиллах нь зүйтэй. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|