- Үйл ажиллагаа танилцуулах
- 외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA
Ерөнхий Нарийн бичгийн даргын мэндчилгээ
Хөдөлмөр эрхлэлт хөгжлийн санд тавтай морилно уу.
Манай орны эдийн засаг, нийгэм, хүн ам ба үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний бүхий л салбар хурдацтай өөрчлөгдөн хөгжиж байгаа. Ийм өөрчлөлт дунд ажил олгогч ба ажилчдын мөр зэргэцэн хамт ажиллах нь ажилчдын аюулгүй амьдрал, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагаа, өсөлт дэвшил, нийгэм улс төрийн тэнцвэртэй хөгжилд зайлшгүй шаардлагатай хүчин болно.
Манай сан “Ажилчдыг аз жаргалтай, ажлын байрыг эрч хүчтэй” гэсэн уриан дор ажил олгогч ба ажилчдын эрүүл харилцаа, ажлын байрны шинэтгэл, ахмад ажилчдын аюулгүй ажиллах нөхцөл, хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст туслах, гадаад ажилчдыг сурган бэлтгэх, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой олон улсын байгууллагуудтай хамтрах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Манай сан нь Хөдөлмөрийн яамны харьяа байгууллага. Онцгойлон ажлын байранд бий болдог олон асуудлыг нягтлан үзэж, хамгийн тохиромжтой аргаар шийдвэрлэн, сургалт, зөвлөгөө, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэж байна.
Цаашид ажлын талбарт хүрч үйлчилдэг, бодлогыг объектонд хүрч хэрэгжүүлдэг, ажил олгогч ба ажилчид, ард түмэнтэйгээ бүх талаар нээлттэй ажиллаж байгаа. Манай сангийн бүх ажилчид хөдөлмөр эрхлэлтийн салбарт мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн ба өөрчлөлт шинэчлэлт хийх зүрх сэтгэлтэйгээр ард түмэндээ хамгийн ойр ажилладаг. Бидний үйл ажиллагааг анхааран үзэж, дэмжин хамтрахыг хүсэж байна. Танд баярлалаа.