SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Гадаад Ажилчдыг Ажиллуулах Системийн Тухай

Гадаад Ажилчдыг Ажиллуулах Системийн Тухай

Гэрээгээр ажиллуулах тогтолцооны агуулга

  • Гэрээгээр ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо нь дотоод ажилчинг ажиллуулж чадахгүй байгаа жижиг дунд үйлдвэрт засгийн газраас тусгайлан зөвшөөрөл авч хуулийн дагуу мэргэжлийн бус гадаад ажиллчинг ажиллуулах тогтолцоог хэлнэ.
  • Хуульзүйн үндэслэл : Гадаад ажилчныг хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой хуульзүй (‘гадаад ажилчныг хөдөлмөр эрхлүүлэх хууль’)

Гэрээгээр ажиллуулах зөвшөөрлийн тогтолцооны зорилго

Гадаадын ажилчныг тогтолцоот журмаар тогтвортой оруулж нэвтрүүлэх, удирдах улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой юм.

Гэрээгээр ажиллуулах тогтолцооны гол онцлог

Дотоод ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг хамгаалахын зэрэгцээ гадаад ажилчины хэрэгцээг ашиглах юм.

  • Дотоод ажилчныг ажиллуулах хүчин чармайлт гаргах үүрэгтэй (Хөдөө мал аж ахуй, загасны аж ахуйн салбар 7 хоног, бусад салбар 14 хоног)
  • Ажиллах хүчнийг нийлүүлэх хэмжээнээс хамааран тоо хэмжээг тогтоож, гадаад ажилчныг ажиллуулах салбарыг шийдвэрлэнэ.

Гадаад ажилчныг сонгох, нэвтрүүлж оруулж ирэх дүрэм журам

Олон нийтийн салбарт гадаад ажиллах хүчнийг сонгох, нэвтрүүлж оруулахыг хариуцуулж, гадаадад ажиллах хүч илгээхэд хууль бус зүйлээс сэргийлэх Засгийн газар хоорондын гэрээ байгуулна.

Солонгос хэлний мэдлэг ур чадвар зэргээрээ захирлын эрэлт хэрэгцээнд нийцсэн гадаад ажилчинг нэвтрүүлж оруулна.

Гадаад ажилчны хүний эрхийг хамгаалах хуулийн баталгаа

  • Зүй зохисгүй болон үндэслэх шалтгаангүйгээр ялгаварлан гадуурхалтыг хориглох
  • Хөдөлмөрийн стандарт хууль болон хөдөлмөрийн хууль нь ажилчдад эрх тэгш үйлчилнэ.

Мэргэжлийн бус гадаад ажилчныг удаан хугацаанд суурьшуулахгүй байх ерөнхий зарчим хэрэгжүүлэх

  • 3жил болон 5жилээс бага (давтан гэрээ хийгдсэн тохиолдолд) ажиллах хугацаа нь дууссан үед нутагтаа буцна.
  • Ажиллах хугацаа дууссанаас хойш эх нутагтаа буцна.