SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Гадаад Ажилчны Байр Суурь

Гадаад ажилчны байр суурь

Гадаад ажилчин гэдэг нь Солонгос улсын иргэншилгүй, дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэл аж ахуйн нэгжээс цалин авч ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүнийг хэлнэ.

Гадаад иргэдэд хөдөлмөр эрхлүүлэх хуулийн үйлчлэх хүрээнд мэргэшлийн бус(E-9), солонгос гаралтай(H-2) оршин суух эрхтэй гадаад ажилчныг хэлнэ.

Гадаад ажилчны хуульзүйн байршил

Хөдөлмөрийн стандарт хуулийн хэрэгжилт

  • Хууль ёсоор эсвэл хууль бусаар ажилласан эсэхийг шалгахгүй хөдөлмөрийн стандарт хууль, хөдөлмөрийн холбогдох хуулиуд нь дотоодын иргэдтэй ижил тэгш үйлчилдэг.
(Жишээ) Хууль бусаар ажилласан ч цалин хөлс аваагүй тохиолдолд тусламж авах буюу үйлдвэрийн ослын даатгалын нөхөн олговор авч болно.
  • Түүнчлэн газар тариалан, загас агнуур зэрэг ажилчны тоо нь 4 өөс бага ажилчинтай бол хөдөлмөрийн стандарт хуулийн зарим хэсэг нь л гадаад дотоод ажилчинг ялгаварлалгүй адилхан хэрэгждэг.

Дотоодын ажилчинтай ялгаварлан гадуурхах үзлийг хориглох

  • Ажил олгогч нь гадаад ажилчин гэсэн шалтгаанаар үндэслэлгүй ялгаварлан гадуурхахгүй ба тохируулан тааруулж харьцахгүй байх.
Гадаад ажилчид нь хууль ёсоор эсвэл хууль бусаар ажилласан эсэхийг ялгаварлан гадуурхахыг хориглосон.
  • Түүнчлэн ур чадвар болон үйлдвэрлэлтэй холбоотой оновчтой зүйлээр ялгаварлаж болно.

Ажиллах хугацаа (гадаад ажилчинг ажиллуулах хуулийн 18зүйл ба 18 зүйлийн 2хэсэг)

  • Гадаад ажилчин нь хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд ажиллах эрхтэй. (гадаад ажилчныг ажиллуулах хуулийн 18зүйл)
  • Түүнчлэн 3жил ажилласан хугацаа нь дуусгавар болсон гадаад ажилчин нь 1удаа 2оос бага жил (1жил 10 сараар) ажиллах хугацаагаа сунгуулж болно. Гадаад ажилчныг хөдөлмөр эрхлүүлэх хууль 18зүйл
  • Ажил эрхлэх 3жилийн хугацаа нь дуусгавар болж нутаг буцахаасаа өмнө ажил олгогч нь хөдөлмөрийн яамны сайдад давтан гэрээ хийх хүсэлтээ тавьсан ажилчин

Дахин ирж ажиллах тогтолцоо

  • Гэрээгээ давтан сунгуулж ажиллаж байгаад (3жил+1жил 10сар) оршин суух хугацаандаа сайн дураараа нутаг буцсан гадаад ажилчдаас зайлшгүй шаардлагаар дахин нэвтэрч ажиллах боломжоор хангагдсан ‘Тогтвор суурьшилтай ажилласан ажилчны дахин нэвтрэх тогтолцооны’ хэрэгжүүлэлт

4 төрлийн нийгмийн даатгалын хэрэгжилт

  • Аж үйлдвэрийн ослын даатгал(заавал даатгуулна), эрүүл мэндийн даатгал(заавал даатгуулна), нийгмийн даатгал(улсын хэлэлцээрээр зөвшилцөнө), хөдөлмөрийн даатгал (сайн дураараа)
  • Гадаад ажилчин өөрөө хүсвэл өргөдөл бичиж урт хугацааны асаргааны даатгалд хамрагдахгүй байж болно.

Гадаад ажилчны үндсэн даатгал

  • Гадаад ажилчны эрхийг хамгаалах зорилгоор ажлаас гарсаны дараах даатгал, нутаг буцах зардлын даатгал, цалингийн дампуурлын даатгал, гэнэтийн ослын даатгалыг заавал даатгуулсан байдаг