SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Гадаад Ажилчны Ажил Хайх Журам

Гадаад Ажилчны Ажил Хайх Журам

  1. 1.СХТТШ зохион байгуулна
    • Гадаад ажилчин сонгох үйл ажиллагааны шударга ил тод байдлыг хангаж гадаад ажилчинг БНСУ-д амьдрахад дасан зохицуулах зорилгоор 2005.8 сараас гадаад иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны СХТТШ-г БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газар зохион байгуулж байна.
    • Шалгалт өгөхөд хангах шаардлага

      • 18-аас 39 настай байна
      • Хорих ял эдэлж гэмт хэрэгт холбогдож байгаагүй байна.
      • Өмнө нь БНСУ-аас албадан гаргуулаагүй байна.
      • Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулж байгаагүй зэрэг болно.
    • Үнэлгээний шалгуур

      • БНСУ-д амьдрахад хэрэглэгдэх хэл ярианы суурь чадвартай байна.
      • Үйлдвэрийн аюулгүй байдалтай холбоотой суурь мэдлэг болон солонгосын соёлын талаарх ойлголттой байна
    • Тэнцүүлэх шалгуур

      • Дээд оноо 200 байхаас нийт 80 –аас дээш оноо авсан шалгуулагчдаас хамгийн өндөр онооны дүнгээр нь жагсааж сонгож авна.
      • Тэнцсэн хүчинтэй хугацаа тэнцсэн иргэдийг зарласан өдрөөс хойш 2жил байна.
  2. 2.Гадаад ажил хайгчаар бүртгэж илгээнэ.
    • СХТТШ-нд тэнцсэн иргэдээс мэндийн шинжилгээнд тэнцсэн иргэдийг ажил хайгчаар бүртгэж жагсаалтанд оруулж БНСУ-ын АҮХНГазар руу илгээнэ. Үүнийг БНСУ-ын АҮХНГазраас солонгос хэл рүү хөрвүүлж үндсэн шаардлагыг хангасан эсэхийг шалгасны дараа баталгаажуулж ажил хайгчдын жагсаалтанд оруулна.
  3. 3.Хөдөлмөрийн стандарт гэрээ байгуулах
    • Хөдөлмөрийн биржээс санал болгосон гадаад ажилчинг сонгосон ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулж өгөх байгууллагыг сонгоход тухайн байгууллага нь хөдөлмөрийн стандарт гэрээг Илгээгч байгууллага руу явуулна. Илгээгч байгууллага нь тухай ажилчнаас хөдөлмөрийн стандарт гэрээг зөвшөөрөх эсэхийг лавласаны дараа гэрээг сүлжээгээр буцаан явуулна.
  4. 4.Явахын өмнөх хөдөлмөрт бэлтгэх сургалт
    • Гадаад ажилчны хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэх болон БНСУ-д дасан зохицуулах зорилгоор Манай улсын ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилчдыг урьдчилсан сургалтанд хамруулах.
  5. 5.БНСУ-д ирнэ хөдөлмөрт бэлтгэх сургалтанд хамрагдана.
    • Илгээгч улсаас БНСУ-ын Төрийн байгууллагаас мэргэжлийн бус хөдөлмөр эрхлэгчийн виз (Е-9) –ыг авч хилээр орох бэлтгэлээ хангасан гадаадын ажилчин нь илгээгч байгууллагын ажилтаны удирдлаган дор БНСУ шууд Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр нэвтэрсэн гадаад ажилчин онгоцны буудал дээрээс байгууллагад шилжинэ. дамжин гадаад ажилчдын хөдөлмөрт бэлтгэх сургалтын уг ажилчин тэнд 16 цагийн (2шөнө 3өдөр) сургалтанд сууна.
  6. 6.Гадаад ажилчинг ажлын байр луу хүргэнэ.
    • Ажил олгогч нь Хөдөлмөрт бэлтгэх сургалтын байгууллага (эсвэл жич заасан шилжүүлэн өгөх газар) –дээр ирсэн гадаад ажилчныг ажлын байранд хүргэж өгснөөр ажлаа хийж эхэлнэ.