SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인 노동자와 함께 하는 WORK IN KOREA

4 Төрлийн Нийгмийн Даатгал

Эрүүл мэндийн даатгал [Үндэсний эрүүл мэндийн даатгалын хууль]

Бүх аж ахуйн салбарт ажил олгогч болон ажилчин заавал даатгуулах ба гадаад ажилчин ч гэсэн бүртгүүлэх ёстой

  • Даатгалын төлбөр тооцоо Үндсэн цалин ×6.46%
  • Даатгалын төлөлт: Ажилчин 3.23% захирал 3.23%

үйлдвэрийн ослын даатгал [үйлдвэрийн ослын даатгалын хууль]

Ажилчныг ажиллуулж байгаа бүх аж ахуйн нэгжүүд болон үйлдвэрүүд заавал бүртгүүлэх бөгөөд гадаад ажилчныг ажиллуулагч үйлдвэр заавал бүртгүүлнэ.

  • Даатгалын төлбөр : Даатгалын төлбөр нь салбар тус бүрээр харилцан адилгүй , цалингийн 0.6~ 35.4% байдаг.
  • Даатгал төлөлт : захирал 100%

Хөдөлмөрийн даатгал [Хөдөлмөрийн даатгалын хууль]

Ажилчныг ажиллуулж байгаа бүх аж ахуйн нэгж үйлдвэрүүд заавал даатгуулах ёстой

  • Даатгалын төлөлт : гэрээнд заасан цалингийн хувь
  • Даатгалын төлөлт : Ажилчин 0.65%, Захирал 0.9∼1.5%

Нийгмийн даатгал [Нийгмийн даатгалын хууль]

Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтэнд хамрагдагч аж ахуйн нэгжийн гадаад ажилчин, бүсийн даатгуулагч заавал бүртгүүлэх шаардлагатай.

  • Түүнчлэн хамтын харилцааны гэрээнээс шалтгаалан гадаад иргэний эх хууль болон солонгос улсын нийгмийн даатгалын хуулинд хамрагддаггүй тохиолдолд нийгмийн даатгалын хуулинд хамрагдахгүй байж болно.
  • Даатгалын төлбөр тооцоо Цалингийн жишиг 9%
  • Даатгалын төлөлт Ажилчин 4.5%, Захирал 4.5%
  • Улс орон бүрийн нийгмийн даатгалын өнөөгийн байдал (2019 оны 1 сарын байдлаар)

Үйлдвэрээс бүртгүүлэх болон бүсийн бүртгэл (3улс) үйлдвэр нь бүртгүүлдэг болон бүсийн бүртгэлд хамрагддаггүй (6 улс орон) үйлдвэрийн бүртгэл болон бүсийн бүртгэл ал алинд нь хамрагддаггүй (7 улс орон)
Хятад,Пилиппин, Узбекистан Киргизстан, Монгол Тайланд, Лаос Вьетнам, Кампож,: Пакистан, Бангладеш Непал, Мьянма, Түнтимур
* Зөвхөн Узбекистаны E-9 ажилчин бүртгэлээс чөлөөлөгдөнө.