SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Давтан Гэрээ Хийх Зөвшөөрлийн Тогтолцоо

Давтан гэрээний зөвшөөрлийн оршил

3 жил ажиллах ерөнхий зарчим

  • Гэрээгээр ажиллуулах тогтолцоо нь богино хугацаанд үргэлжлэн явагддаг ерөнхий зарчимд тулгуурлан, хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 3 жилээр хязгаарлахыг хэлнэ.
* Богино хугацааны ажил эрхлэлтийг харгалзан үзээд гэр бүлээрээ хамт байхыг хориглодог.

2жилээс багагүй ажил эрхлэлтийн хугацаагаар сунгадаг

  • ажил олгогчийн давтан гэрээг сунгах хүсэлтийн дагуу 1удаа 2 жилээс багагүй хугацаагаар (1жил 10 сар) ажиллах эрхийг сунгадаг.

Давтан гэрээний зөвшөөрөл ийн бүртгэлд хамрагдах хүрээ ба хугацаа

Хамрагдах хүрээ

  • 3 жилийн ажиллах хугацаа нь дууссан гадаад ажилчныг хууль ёсны дагуу ажиллуулсан ажил олгогч
* Ажил эрхлэх хугацаа дуусахаас өмнө холбогдох гадаад ажилчны хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 1 сараас дээш тохиолдолд зөвшөөрнө. Жишээнээс үзвэл 10сарын 30ны өдөр ажиллах хугацаа нь дуусч байгаа гадаад ажилчин 10сарын нэгнээс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулахад давтан гэрээ хийж болохгүй)

Бүртгэлийн хугацаа

  • Ажиллах хугацаа дуусахаас 90 хоногийн өмнөөс эхлэн 7 хоног хүртэл гадаад ажилчныг ажиллуулагч ажил олгогч нь бүртгүүлнэ.( бүртгэлийн хугацааг заавал мөрдөнө)

Давтан гэрээний зөвшөөрөл ба оршин суух зөвшөөрлийн хугацааны сунгалт

  • Ажил олгогч нь хөдөлмөрийн биржээс давтан гэрээний зөвшөөрөл ( ажиллуулах хугацааны сунгалтын тодорхойлолт ) авч гадаадын ажил хайгч нь гадаадын иргэн харьяатын албанд виз болон оршин суух сунгалтын зөвшөөрлийг авна