SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA

Ажлын Байраа Солих Тогтолцоо

Ажлын байраа солих оршил

үндэслэл(хориотой нөхцөл болон хамаарахгүй зөвшөөрөл)

  • Гэрээгээр ажиллуулах тогтолцоонд гадаад ажилчин нь тусгайлан заагдсан үйлдвэрт хөдөлмөр эрхлэхдээ солонгост хилээр нэвтрэхээс өмнө хөдөлмөрийн гэрээг байгуулж үйлдвэртээ ажиллана.
  • Түүнчлэн онцгойлон шалтгааны улмаас тухайн үйлдвэрт ажиллах боломжгүй болсон бол ажлын байраа сольж болно.

Бүртгэлийн хамрагдах хүрээ , бүртгэлийн нөхцөл

Бүртгэлийн хамрагдах хүрээ

  • Хууль тогтоомжоор тогтоогдсон нөхцөл үүсч өмнөх үйлдвэртээ хэвийн ажиллах боломжгүй болсон нь тогтоогдсон(E-9) визтэй гадаад ажилчин ажлын байраа сольсон тоо нь 3 аас бага байна.
    * Ажлын байр солилт нь хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 3 жилийн дотор дээд тал нь 3 удаа боломжтой ба давтан гэрээ хийсний дараагаар 2удаа солих эрх нэмэгддэг.

бүртгэлийн нөхцөл

  • Ажил олгогч нь тодорхой шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээний явцад хүчингүй болгох болон гэрээ дууссаны дараагаар шинэчилж хийхийг татгалзах зэрэг тохиолдолд
  • Ажилгүйдэл, дампуурал ажиллуулах зөвшөөрөл хүчингүй болох , гадаад ажилчныг ажиллуулах эрхээ хязгаарлуулах , ажил олгогч хөдөлмөрийн гэрээг зөрчих , үндэслэлгүйгээр хүнд нь тааруулж харьцах , гадаадын ажилчны буруугүй шалтгаанаас үндэслэн үйлдвэртээ ажиллах боломжгүй болсон нь тогтоогдсон бол хөдөлмөрийн сайдын тушаалын дагуу ажлын байрыг сольж болно
    * Эдгээр тохиолдолд үйлдвэр сольсон тоо нэмэгдэхгүй болно.
  • Гэмтэл бэртлийн улмаас тухайн үйлдвэртээ цаашид ажиллаж болохгүй нь тогтоогдож, өөр үйлдвэрт ажиилах боломжтой бол

Бүртгэлийн хугацаа болон ажлын байрны хаяг солих бүртгэл

Бүртгэлийн хугацаа

  • Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон өдрөөс эхлэн 1сарын дотор хөдөлмөрийн биржид ажлын байраа сольсон бүртгэл хийлгэж ажил хайгчийн бүртгэх хуудас авна. (шаардлагатай бол гадаадын иргэн харьяатын албанд оршин суух эрхийн сунгалт хийлгэх бүртгэл хийлгүүлнэ.)
  • гадаад ажилчин нь ажлын байраа сольсон өдрөөс эхлэн 3сарын дотор хаягаа сольсон зөвшөрөл хийлгэх ёстой.

Ажлын байрны хаягаа сольсон өөрчлөлт

  • Ажил олгогчид ажлын байр хайгч гадаад ажилчинг санал болгож, зар олгосны дараа гадаадын ажил хайгчид утсанд захидлаар мэдэгдэнэ
  • Ажил олгогч болон ажлын байр хайгч гадаад ажилчин хөдөлмөрийн гэрээг байгуулж ажил олгогч нь хөдөлмөрийн биржээс ажиллуулах зөвшөөрөл авч гадаад ажилчин нь гадаадын иргэн харьяатын албанаас ажлын байрны хаяг солигдсон зөвшөөрлийг авах хэрэгтэй.