SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Гадаад ажилчдыг ажиллуулах систем
외국인 노동자와 함께 하는 WORK IN KOREA

Гадаадын Иргэн Харьяатын Хууль

Гадаад иргэний бүртгэл

  • Гадаад ажилчин нь хилээр нэвтэрсэн өдрөөс эхлэн 90 хоног солонгост оршин суух эрхтэй ба 90 хоногийн дотор гадаадын иргэн харьяатын төвд гадаад иргэний бүртгэлээ хийлгүүлнэ.
  • Гадаад иргэний бүртгэлийг хийлгэхдээ хурууны хээтэй хамаарагдах мэдээллийг өгөх шаардлагатай.
  • Гадаад иргэний бүртгэлээ хийлгүүлж, 2-3 долоо хоногийн дараа ашиглах боломжтой болдог. Гадаад иргэний үнэмлэх нь солонгост оршин суух явцад ашиглагдахаас гадна бичиг баримтаас өөр зорилгоор ашиглах боломжгүй юм.
* Гадаад иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн бол тухайн өдрөөс хойш 14 хоногийн дотор дахин авах бүртгэл хийлгүүлнэ.
* Гадаад паспортоо гээж үрэгдүүлсэн тохиолдолд Монгол улсын элчийн сайдын яаманд хандаж шинээр захиалж болно
* Гадаад иргэн нь биедээ байнга гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэхээ авч явах бөгөөд албаны ажилтан тушаалын хамаарлаараа бичиг баримтын хүсэлт тавихад үзүүлэх ёстой.
Бүрдүүлэх материал
  1. Маягт, гадаад пасспорт, цагаан дэвсгэртэй өнгөт зураг (3.5×4.5cm, 1 хувь), хураамж
  2. Аж ахуй эрхлэх бичгийн хуулбар
  3. Hууль зүйн яамнаас зөвшөөрсөн эмнэлгийн хар тамхины шинжилгээний бичиг(3 сарын дотор хүчинтэй байх, төлбөрөө өөрөө төлнө).
  4. Ажлын байраа сольсон бол ажиллуулах зөвшөөрлийн бичгийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар хэрэгтэй

Оршин суух эрхийн сунгалтын зөвшөөрөл

  • Гадаад иргэн оршин суух эрхийн хугацаагаа сунгуулья гэвэл хугацаа дуусахаас 2 сарын өмнөөс эхлэн гадаадын иргэн харьяатын албанд оршин суух эрхийн зөвшөөрөл авах хэрэгтэй.(оршин суух эрхийн хугацаа дууссан гадаад иргэн заавал нутаг буцна.)
    * Оршин суух эрхийн хугацаа нь гадаад иргэний үнэмлэхний хойд талд бичигдсэн байгаа.
  • Оршин суух эрхийн хугацаа нь ажилд орох хугацаанд 3жил , 4жил 10сар гэрээний зөвшөөрлийн хугацааны дотор хамааралтай.
Бүрдүүлэх материал
  1. Маягт, гадаад пасспорт, гадаад иргэний үнэмлэх, хураамж
  2. Аж ахуй эрхлэх бичгийн хуулбар, гэрээгээр ажиллуулах зөвшөөрлийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар
  3. Батлан даах бичиг
  4. Давтан гэрээний зөвшөөрөл авагсад ажил эрхлэх хугацаагаа сунгуулсан тодорхойлолт(Хөдөлмөрийн биржээс авна)
  5. Ажлын байраа солихоор бүртгүүлсэн бол Ажлын байр хайх бүртгэлийн бичиг
  6. Оршин суугаа газрын тодорхойлолт (түрээсийн байрны гэрээ, байраар хангах тухай бичиг тодорхойлолт г.м.)
* Ажлын байраа сольсон хугацаандаа 3сар оршин суух эрхийн хугацаа нь дууссан бол заавал оршин суух эрхийн хугацаагаа сунгуулах зөвшөөрөл авах хэрэгтэй. (ажлын байраа солих хугацаанд сунгуулах боломжтой)

Ажлын байрны хаяг солилт

  • Гадаад ажилчин нь хил нэвтрэхээс өмнө хөдөлмөрийн гэрээг байгуулж үйлдвэртээ байнга ажиллах бөгөөд гарцаагүй тохиолдолд ажлын байраа сольж болно.
  • Хөдөлмөрийн бирж нь зараар дамжуулан шинэ ажил олгогч ба гадаад ажилчинтай хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажил олгогч нь хөдөлмөрийн биржээс ажиллуулах зөвшөөрөл авах ба гадаад ажилчин нь гадаадын иргэн харьяатын албанд ажлын байрны хаягийн өөрчлөлтийг хийлгүүлнэ.
Бүрдүүлэх материал
  1. Маягт, гадаад пасспорт, гадаад иргэний үнэмлэх, хураамж
  2. Гэрээгээр ажиллуулах зөвшөөрлийн хуулбар , хөдөлмөрийн гэрээний хуулбар
  3. Батлан даах бичиг
  4. Аж ахуй эрхлэх бичгийн хуулбар гэх мэт үйлдвэртэй холбоотой баталгаат бичиг
※ Хавсралт: Гадаад иргэний үнэмлэхээ хураалгах
  • Гадаад иргэний бүртгэл хийлгэж оршин суух эрх авсан гадаад ажилчин нь бүрмөсөн нутаг буцахдаа гадаад иргэний үнэмлэхээ хураалгана.
    • Тогтвор суурьшилтай ажилласан ажилчины хувьд гадаад иргэний үнэмлэхээ хурааалгуйгээр нутаг буцвал дахин хилээр нэвтрэхгүй.
  • Гадаад иргэний үнэмлэхээ хураалгаж нутаг буцвал , өмнө нь хүчин төгөлдөр байсан оршин суух эрх нь байхгүй болдог бөгөөд нэг удаа хилээр гарахдаа хураалгахгүй байхыг анхааруулья.