- Зөвлөгөөний булан
- 외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA
Зөвлөгөө Өгөх Байгууллагуудын Мэдээлэл
Гадаад ажилчин нь Солонгост ажиллах явцдаа тулгарах бүхий л асуудлаараа шийдвэрлэх байгууллагад нөхцөл байдлыг мэдүүлж хуулинд заагдсан хамгаалалтыг авч болно.
Хөдөлмөрийн яам
- Ажиллах явцдаа ор үндэслэлгүйгээр эрхээ зөрчүүлж байсан гадаад ажилчин нь асуудал шийдвэрлэх байгууллагад тавьж, асуудлын талаар бүртгэл зөвлөгөөг иргэний өргөдөл гомдол шийдвэрлэх хариуцсан тасаг, үйлдвэрийг харьяалсан дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн газрын хөдөлмөрийн байцаагч хариуцна.
Хариуцах газар | Асуудал, бэрхшээл |
---|---|
үйлдвэрийн харьяа хөдөлмөрийн яамны асуудал эрхэлсэн газрын хөдөлмөрийн тасаг |
Хөдөлмөрийн стандарт хуультай холбоотой нөхцөл байдал
|
Үйлдвэрийн харьяа хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн газрын үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх тасаг |
Аж үйлдвэрийн аюулгүйн хуультай холбогдох нөхцөл байдал
|
Үйлдвэрийн харьяа хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн газрын орон нутагтай хамтран ажиллах тасаг |
Гадаад ажилчныг ажиллуулахтай холбоотой нөхцөл
|
Хөдөлмөрийн яам үйлчлүүлэгчийн төв(☎1350) | Ажилчны өргөдөл хүсэлт зөвлөгөө авах төв, асуудал шийдвэрлэх байгууллага |
Хөдөлмөрийн яам Хөдөлмөрийн ерөнхий хороо | Үндэслэлгүй ажлаас халах, ялгаварлан гадуурхал гэх мэт захирлаар эрхээ зөрчүүлсэн ажилчны эрхийн тусламж |
Хуульзүйн яам
Гадаадын иргэн харьяатын албаны гадаадын асуудал эрхэлсэн газар
Гадаадын иргэн харьяатын газар болон оршин суух эрхээс болж хохирсон асуудлын талаар шийдвэрлэх, хүний эрхийн асуудлаархи зөвлөгөө болон хүний эрхийн тусламж(☎ 1345)
Хүний эрхийн ерөнхий хороо
Эрхээ зөрчүүлсэн болон ялгаварлан гадуурхалтаас хамааралтай мэдүүлэг болон тусламж
Хөдөлмөр нийгэм халамжийн хэлтэс
Ажлын байрандаа осолд өртөх , өвчлөх , тахир дутуу болох, нас барах зэргээр эмчилгээ, нөхөн олговрын төлбөрийг бүртгүүлж даатгалын цалингаар тусламж дэмжлэг авна.(☎ 1588-0075)
Гадаад ажиллах хүчнийг дэмжих төв
Асуудал шийдвэрлэж зөвлөгөө өгөх, солонгос хэл, хууль тогтоомж, солонгосын соёл боловсрол зэргээр дэмжлэг туслалцаа
Гадаад ажиллах хүчинд зөвлөгөө өгөх төв
Ажиллахтай холбоотой асуудал зөвлөгөө(☎ 1577-0071)
Цагдаа болон гал команд
Гэмт хэрэг, хохиролтой холбоотой бүртгэл(цагдаа ☎ 112)
Галын аюул яаралтай тусламжийн өвчтөний бүртгэл(Гал команд☎ 119)
Цагаач эмэгтэйчүүдэд яаралтай тусламж үзүүлэх төв
Бэлгийн дарамт хүчирхийлэлд өртөх тохиолдолд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах шуурхай тусламжийн төв ☎ 1577-1366