- Үйл ажиллагаа танилцуулах
- 외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA
Үйл Ажиллагаа Танилцууах
Гадаад ажилчидад зориулсан сургалт явуулах бөгөөд дэмжлэг үзүүлэх тухай
Үйл ажиллагааны зорилго
- Гадаад ажилчдыг ажиллуулах хуулийн дагуу Солонгост хилээр нэвтрэн орж ирсэн гадаад ажилчдыг Солонгосын амьдрал ба ажлын байранд хурдан дасан зохицуулах зорилготой
- Үндэслэл : Гадаад ажилчин хөдөлмөр эрхлэх гэх мэттэй холбоотой хууль(11-р зүйл) болон уг хэрэгжүүлэх хуул(11-р зүйлийн 2-р заалт)-ийг үндэслэн хөдөлмөрийн яамнаас сургалтын байгуулах болгосон..
- Гадаад ажилчид, ажил олгогчдын талаар сургалт болон дэмжлэгийн байгуулага эрчимжүүлсэнээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх буюу аз жаргалтай ажлын байр болгон бүтээхийн тулд хичээн ажиллах болно.
Гадаад ажилчидад зориулсан сургалтын тухай
Лаос, Монгол, Виетнам, Тайлан(Аж үйлдвэр, үйлчилгээний салбар) гадаад ажилчдын эрх ашигийг хамгаалах буюу үлйдвэрийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд сургалтыг зохион байгуулаж байна.
- Сургалтын хугацаа : 2 шөнө 3 хоног(16 цаг)
- Хичээлууд : Солонгосын ажилын байрны ёс зүй ба соёл, хобоотой
- хууль дүрэм болон бэрхшээл гарахад зөвлгөө өгөх журам, аж үйлдвэрийн аюулгүйн байдал ба эрүүл ахуй, ажлын ур чадвар- Хөдөлмөр эрхлэлтэнд тулгарт гадаад ажилчдын асуудал зохицуулах бөгөөд сургалтын төлбөрийг эргэж авах талаар танилцуулах
Сургалтын онцлог
- Улс орон бүрийн онцлог болон сургалтын онцлогийг баталгаажуулахын тулд тухайн орны хэлээр лекц тавигдана.
- Тухайн хэлэнд тохирсон сурах бичиг буюу үзүүлэн таниулах материал ашиглан лекц тавиж ойлгоход дөхөм болно.
- Үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд сургалтын чанарыг сайжруулна.
- Гадаад ажилчдын эрх ашгийг хамгаалахын тулд сургалтын чанарыг сайжруулна.
Ажил олгогчдод зориулсан сургалтын тухай
- Гэрээний хугацаа дууссын даатгал, цалинг батлан даах даатгалд хамрагдах ёстой.
- Гадаад ажилчдын тухай хуулийн өөрчлөлт болон гадаад ажилчдыг хурдан дасан зохицуулах талаар ажил олгогчдад зөвлөгөө өгөх
- Сургалтын төлбөрийн буцаан олгох ажил үүргийг орлон гүйцэтгэх
Гадаад ажилчид болон ажил олгогчдыг дэмжиж, туслах үйлчилгээ үзүүлэх тухай
Гадаад ажилчид болон ажил олгогчдад зөвлөгөө өгөх ба орчуулга хийх
- Утсаар орчуулга хийх ба зөвлөгөө өгөх : хөдөлмөр эрхлэлтэнд тулгарт гадаад ажилчдын асуудалыг шийдвэрлэх
- Үйлдвэр дээр очиж орчуулга хийх ба зөвлөгөө өгөх : тусламж хүссэн ажилчны үйлдвэр дээр очиж асуудал, бэрхшээлийг зохицуулах болно
Ажилчин хурдан дасан зохицох болон орлон оршин суух газарт дэмжлэг үзүүлэх материал явуулах
- Манай сургалт төвөөс төгссөн ажилчдад ажилд дасан зохицуулахад ач тустай болох мэдээ мэдээлэл өгөх
- Хилээр нэвтрэн орж ирээд 3 сар болоогүй ажилчдад хэрэгтэй материалаар хангах (емайлээр, 6 удаа/ 3 сарын хугацаатай)
- Сургалт төгсөөд 33-н сар болсон гадаад ажилчдад дахин ажиллах, нутагтаа буцах тухай материал явуулах
Вэб сайт(www.workinkorea.org) хийх үйлчилгээ
- Дотоод болон гадаад мэдээ, гадаад ажилчдыг ажилуулах хуулийн өөрчлөлтийн тухай материал, мэдээгээр хангах
- Гадаад ажилчин болон ажил олгогчдад онайнаар зөвлөгөө өгөх
Өмнөх сургалты төв болон Монголын гадаадад ажиллах хүч илгээх төвтэй хамтран ажиллах
- Гадаадад ажиллах хүч илгээх төвтэй хамтын ажиллагааг бэхжүүлэж манай гадаад ажилчдын сургалтын чанарыг улам сайжлуулна
- Өмнөх сургалтын төвтэй хамтран ажиллах
- Өмнөх сургалтын багш болон ажлыг хариуцагч нарыг манай сургалтанд богино хугацаагаар урих
Ажилчин эрт дасан зохицох аялан сургалт болон соёлын өдөрлөг зохион байгуулах
- Ажилд эрт дасан зохицох аялан сургалт зохион байгуулах
- Гадаад ажилчдын эрх ашигйг хамгаалах буюу аюулгүй ажиллахын тухай сургалт зохион байгуулах
- Гадаад ажилчдад ажлын бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөгөө өгөх ба дэмжлэг үзүүлэх
- Нутагтаа буцах гадаад ажилчдад эх орныхоо амьдралыг тогтвортой зохицуулах тухай сургалт зохион байгуулах
- Соёлын өдөрлөг зохион байгуулаж хамтын ажиллагаа болон харилцааг бэхжүүлэх, Солонгос орны тухай сонирхол татах