- Гадаад ажилчдыг ажиллуулах систем
- 외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA
home
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Дахин Ирж Ажиллах Тогтолцоо
Тогтвор Суурьшилтай Ажилласан Гадаад Ажилчин Дахин Нэвтэрч Ажиллах Тогтолцоо
Тогтвор Суурьшилтай Ажилласан Гадаад Ажилчин Дахин Нэвтэрч Ажиллах Тогтолцоо
Тогтвор суурьшилтай ажилласан гадаад ажилчны дахин ирж ажиллах тогтолцоо
-
(4жил 10 сар ) дуусгавар болсон гадаад ажилчинд ажил олгогч нь цаашид байнга ажиллуулах хүсэлтээ тавьсан тохиолдолд - Гадаад ажилчин нутаг буцсанаас 1 сарын дараагаар дахин хилээр нэвтэрч урьдны үйлдвэртээ ажиллах нөхцлөөр хангагдах тогтолцоо юм.
* Болзол нөхцөл : Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалт болон хил нэвтрэхээс өмнөх болон дараах ажлын байрны сургалт, насны хязгаараас чөлөөлөгдөнө.
Хамрагдах болзол
гадаад ажилчны ажиллах хугацаа нь 4 жил 10 сарыг дуустал ажлын байраа солилгүйгээр 1 үйлдвэртээ байнга ажилласан тохиолдолд
- E-9, E-10 визээр орж ирээд Солонгост нийт 5 жилээс доош оршин суусан гадаад ажилчид
- Түүнчлэн дампуурал зэрэг гадаад ажилчны буруугүй шалтгаанаар ажлын байраа сольсон бол (сүүлчийн үйлдвэрийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 1 жилээс дээш бол) боломжтой.
Үйлдвэр, хөдөө аж ахуй, загас агнуур, зэрэг 100 аас бага ажилчинтай аж үйлдвэрийн салбар
* Ажиллуулах зөвшөөрлийн бичгийн нөхцөл бүрэн гүйцэд байх
Бүртгүүлэх арга
- (Бүртгүүлэх хүрээ) Тогтвор суурьшилтай ажилласан ажилчныг дахин нэвтрэх эрх авсан ажил олгогч
- (Бүртгүүлэх хугацаа) Тогтвор суурьшилтай ажилласан ажилчин (дахин нэвтрэх эрх авсан) ажиллах хугацаа дуусахаас 3 сарын өмнөөс эхлэн 7 хоног хүртэл хугацаанд харьяа хөдөлмөрийн биржид бүртгэл хийлгэнэ.
Дахин нэвтрэх журам
-
(Нутаг буцах мэдэгдэл) Гадаад ажилчин нь нутаг буцахаас өмнө хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, гадаад иргэний үнэмлэхээ хураалгах бөгөөд оршин суух эрхийн хугацаа дуусахаас өмнө нутаг буцна.
- Нутаг буцсанаас 7 хоногийн дотор гадаадад ажиллах хүч илгээх төвдөө нутаг буцсан мэдэгдлээ хийнэ.
- (Виз авах зөвшөөрлийн бүртгэл) ажилчин нутаг буцсаны дараагаар ажил олгогч гадаадын иргэн харьяатын албанд визний зөвшөөрлийн бүртгэл хийлгэнэ. Гадаад ажилчин нутаг буцахаасаа өмнө мэдэгдэх боломжгүй.
- (Эрүүл мэндийн шинжилгээ болон визийн мэдүүлгийн бүртгэл ) гадаад ажилчин нь нутаг буцсаны дараагаар гадаадад ажиллах хүч илгээх төвийн мэдээллээс эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаж, визэнд холбогдолтой бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
-
(Хилээр нэвтрэх шилжүүлэг) гадаад ажилчин нь хүний нөөцийн газар ба гадаадад ажиллах хүч илгээх төвийн тогтоосон өдөр багаараа хил нэвтэрч, товлогдсон газарт шилжилт хөдөлгөөн хийнэ. Хувиараа ганцаарчлан хил нэвтрэх боломжгүй.
-
Эрүүл мэндийн шинжилгээ, гэрээний тогтолцооны даатгуулах даатгалын бүртгэлийн дараа нь ажил олгогч гадаад ажилчныг шилжүүлж авна.бүртгэлийн дараа нь ажил олгогч гадаад ажилчныг дагуулаж явна.
* Ажиллах өдөр нь хилээр нэвтэрсэн өдөр (ажил олгогч шилжүүлж авах өдөр ижил)
-
Эрүүл мэндийн шинжилгээ, гэрээний тогтолцооны даатгуулах даатгалын бүртгэлийн дараа нь ажил олгогч гадаад ажилчныг шилжүүлж авна.бүртгэлийн дараа нь ажил олгогч гадаад ажилчныг дагуулаж явна.