SiteMap

WorkinKorea

Мэдээлэл Талбай
Гадаад ажилчдыг ажиллуулах систем
Сургалтын материал
Зөвлөгөөний булан
Үйл ажиллагаа танилцуулах

전체메뉴

Зөвлөгөөний булан
외국인 노동자와 함께 하는 WORK IN KOREA

Ажлын Байраа солих

Ажлын байраа солих

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд зааснаас бага цалин өгдөг. Олгогдолгүй хойшлогдсон цалингаа аваад ажлын байраа солимоор байна. Яах ёстой вэ?

Ажил олгогч цалин олголгүй хойшлуулсан гээд болзолгүйгээр ажлын байраа өөрчилж болохгүй бөгөөд дараахи болзлыг хангасан тохиолдолд ажлын байрны солилт хүлээн зөвшөөрөгдөнө.

  • 1) Ажлын байраа солих өргөдөл гаргахын өмнө 1 жилийн дотор сарын цалингийн 30 хувиас дээш хувиийг авалгүй 2 оос дээш сар болсон тохиолдол
  • 2) 6 сарын дотор цалингийн бүх төлбөр тогтоосон өдрөөс 1 сараас дээш хугацаагаар саатсан тохиолдол
  • 3) 1 жилийн дотор сарын цалингийн 30 хувиас дээш хувь тогтсон өдрөөс 1 сараас дээш саатсан сар нь 3 сараас дээш тохиолдол
  • 4) Ажилд авахад гарган танилцуулсан хөдөлмөрийн болзол мөн ажилд орсны дараа хамрагдсан цалин ажлын цагтай 2 хувиас дордсон тохиолдол
  • 5) Гэхдээ дээрхи нөхцөлд хамрагдаалгүйгээр цалин ялигүй хойшлогдсон тохиолдол ч орон нутгийн хөдөлмөрийн өргөдлөөр дамжуулан шийдвэрлэгдэхгүй тохиолдолд тухайн ажлын байрт ажлаа үргэлжлүүлэн хийж чадахгүй болсон гэж зөвшөөрөгдвөл ажлын байрны шилжилт боломжтой^ Ажил олгогч ажлын шилжилтийг мэдэгдээгүй байсан ч хөдөлмөрийн яам хөдөлмөрийн хамгааллын төвд ажлын байрны шилжилт өргөдөл бүрдүүлэн өгвөл хөдөлмөрийн хамгааллын төвөөс ажилтнаараа дамжуулан шилжилтийн үе шат дэс дарааллыг гүйцэтгэнэ.

Үүнээс үүдэн ажлын байрны солилтоос гадна олгогдолгүй хойшлогдсон цалингаа авъя гэвэл хөдөлмөрийн яаманд өргөдөл гаргах гэх зэрэг аргаар гүйцэтгэн шийдвэрлэж болно

Би нарийн сэлбэг хийдэг үйлдвэрт ажилладаг. Гэвч олон цагаар жижиг эд анги харснаар нүд хэвийн бус болсон. Өөр ажлын газраар ажлаа сольж болох уу?

Гадаад ажилчин өвчин бэртлээс болон ажил хийхэд хүндрэлтэй болвол энэ нь өөр газар ажиллахыг хүссэн хүсэлтийн шалтгаан болно.

Ажил олгогч "гадаад ажилтан ажиллуулах шилжилтийн мэдүүлэг"т өвчинтэй холбоотой шалтгааныг бичиж тэмдэглээд өвчний тухай эмчийн магадлагааг хавсарган хариуцсан хөдөлмөрийн хамгааллын төвд мэдэгдвэл ажлын байрны шилжилт боломжтой.

Миний ажиллаж байсан компани дампуурсны улмаас цаашид ажиллах боломжгүй болсон. Гэвч ажил олгогчтой холбоо авч болохгүйгээс болж компани дампуурсан эсэхийг . Энэ тохиолдолд ажлаа хэрхэн солих вэ?

Ажлын байрны ажлын амралт дампуурал түүнээс гадна гадаад ажилчны хариуцлагаас шалтгаалахгүйгээр ажлын байранд үргэлжлүүлэн ажиллаж болохгүй болсон гэж зөвшөөрөгдсөн тохиолдолд ажлын байрны шилжилт боломжтой. Гэхдээ ажил олгогч дампуурлаа мэдэгдээгүй нөхцөл ажил олгогчийн байршил тодорхой бус нөхцөлд хамт нэг газар ажиллаж байсан Солонгос ажилтны тодорхойлолтыг хавсарган хөдөлмөрийн хамгааллын төвд ажлын байрны шилжилтийн мэдүүлэгийг бүрдүүлэн өгч үнэн нь шалгагдан тогтоогдсны дараа ажилтнаар дамжуулан ажлын байраа солих боломжтой. (хэрэв батламж өгөх ажилтан байхгүй бол ажлын байрны шилжилтийн мэдүүлгийг л бүрдүүлж өгнө)

Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд ажлын байраа ямар арга замаар хэрхэн солих вэ?

Гадаадын ажилчидыг ажиллуулах системийг үндэслэвэл ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ дуусснаас хойш 1 сарын дотор хөдөлмөр хамгааллын төвд өөр хөдөлмөр эрхлэх газрын “ажлын байрны шилжилтийн өргөдөлийг хийлгүй эсвэл ажлын байрны шилжилтийн өргөдөл гаргасан өдрөөс хойш 3 сарын дотор иргэний бүртгэл мэдээллийн төвөөс ажиллах газрын шилжилтийн зөвшөөрлийг аваагүй тохиолдолд улсаас гарахпыг заасан байдаг ба одоогийн байдлаар үүнтэй холбоотой өөр журам гараагүй байна. Үүний дагуу ажлын байрны шилжилт ажлын байраа зохицуулан хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа хамгийн доод тал нь 6сарын 10-ны өдөр хүртэл хууль зүйн яам иргэний бүртгэл мэдээллийн төвөөс ажлын байрны шилжилтийн зөвшөөрлийг авах ёстой.

※ Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссаны дараа 1 сарын дотор солигдсон гэсэн мэдэгдэл хийгээгүй бас мэдэгдэл хийсэн өдөрөөс хойш 3 сарын дотор цагаачлалын хуулийн 21-н заалтын дагуу ажлын байраа солих зөвшөөрөл аваагүй тохиолдолд нутаг буцах ёстой.

Манай захирал Ижонбү болон Пучонд 2 үйлдвэр эзэмшдэг. Би эхлээд Ижонбүд байдаг үйлдвэрт ажилласан байснаа ажил багасаж байгаагаас Пучонд ажиллаж байгаа. Энгээд ажлын байр шилжүүлэн ажиллахад ямар нэгэн асуудал үүсэхгүй юу?

Дээрх тохиолдолд Солонгос хүн бол ямар ч асуудал үүсэхгүй ба одоогийн гадаадын ажилчид ажиллуулах системд асуудал үүснэ. Ажил олгогч нь нэг хүн ч гэсэн 2 үйлдвэр нь тус тусдаа бие даасан ажлын байр бөгөөд өөр өөр газарт байрлах 2 үйлдвэрийн хоорондын ажлын байрны шилжилт нь хамрагдахгүй болно. Мөн хэдийгээр нэг ажил олгогч олон тооны салбарыг эрхэлж байгаа ч гэсэн энэ нь гадаад ажилчны ажлын байрны шилжилтэнд хамрагдахүй. Хэрвээ ажлын байрны шилжилтийг хүсвэл ажил олгогчийн тохиролцоог аван ажлын байрны шилжилт хийх ёстой.

Гадаад ажилчин нь ажлын байраа солиход өөр салбар руу солих боломжтой юу?

Гадаад ажилчдыг ажиллуулах хуулийг дагуу гэрээгээр орж ирсэн ажилчид нь сабараас өөр салбар руу солих нь хязгаартай. Харин аж үйлдвэрт ажиллаж байгаа гадаад ажилчин нь ажиллах хүчний дутагдлын улмаас хөдөө аж ахуй, загас агнуур, барилага гэх мэтийн салбар руу шилжүүлэх нөхцөлд л бүрэн боломжтой.