- Зөвлөгөөний булан
- 외국인노동자와 함께 하는 WORK IN KOREA
Дахин Ажиллуулах Бөгөөд Гэрээгээр Орж ирэх
Дахин ажиллуулах бөгөөд гэрээгээр орж ирэх
Үйлдвэртэй 1 жилийн гэрээ хийж орж ирсэн юм. Тэгээд гэрээний хугацаа дууссанд дахин сунгавал яах вэ?
Үйлдвэртэй гэрээ хийсэн тохиолдолд хугацаа дуусахаас 60 хоногийн өмнө хэлж сунгуулна.
Үлдсэн хугацаа 3 сар байхад Солонгосоос гарахгүй эндээ дахин сунгалт хийе гэвэл яах ёстой вэ?
Үйлдвэрээс дахин ажиллуулах мэдэгдэл хийсэн тохиолдолд гараагйү 1 жил 10 сар сунгаж болно. Сунгах бол тухайн үйлдвэртэй 1 сараас дээш ажлын гэрээ хүчинтэй байж үйлдвэр чинь сунгуулах хөдөлмөрийн биржид 90 ~ 7 хоногийн өмнө өгнө
Тогтвортой ажилласан гадаад ажилчид дахин ажиллах тухай хуульд яаж хамрагдах вэ?
Тогвортой ажилласан гадаад ажилчдыг дахин ажиллуулах хууль нь гэрээний хугацаанд нэг ч удаа ажлаа солиогүй толхиолдолд хамрагдна
- Үйлдвэр хөдөө аж ахуй, загас агнуур, зэрэг 100 аас бага ажилчинтай аж үйлдвэрийн салбар
Тусгай хэлний шалгалт өгөөд Солонгост дахин ирж ажиллья гэвэл яах вэ?
Тусгай шалгалтанд тэнцсэн тохиолдолд нутаг буцахын өмнө тогтмол 1 жилээс дээш ажиллсан бол тухайн үйлдвэр дахин авах магадлалтай. Тэрээр тухайн үйлдвэрээс хэзээ ирэх явахыг мэдэгдэнэ.
Тусгай хэлний тэнцэх хууль ба тогтвортой ажиллах хуулийн ялгаа нь юу вэ?
Хоёр хуулийн тухай ялгаа
Ялгаа | Тогтвортой | Тусгай |
---|---|---|
Хамрагдах ажилчин | Ажил эрхлэх хугацаандаа ажлын байраа солиогүй ажиллаж байгаад өөрөө буцсан ажилчин(12.7.2ноос хойш) | Дахин ажил эрхлэх ажилчин хөдөлмөрийн гэрээний хугацаандаа өөрөө буцсан байх(10.1.1ноос хойш) |
E-9, E-10 визээр орж ирээд Солонгост нийт 5 жилээс доош оршин суусан байх ёстой. | ||
Хамаарагах үйлдвэр | Газар тариалан, мал аж ахуй, загас агнуур, 30аас доош ажилладаг үйлдвэр(Эсвэл 100аас доош ажиллагдаг суурь үйлдвэр) | Бүх үйлдвэр |
Солонгос хэлний шалгалт | Чөлөөлөгдөнө | Шалгалтанд тэнцсэн байх ёстой |
Сургалт | Өмнөх ба орж ирсний дараа сургалтаас чөлөөлөгдөнө | Өмнөх сургалтаас чөлөөлөгдөнө |
Буцан ирэх хугацаа | Хилээр гарснаас 1 сарын дараа | Хилээр гарснаас 6 сарын дараа |
Ажиллаж байсан компанид ажиллах эсэх | Заавал буцахаас өмнө ажиллаж байсан компанид дахин ажиллах ёстой | Буцахын өмнө сүүлийн ажиллаж байсан компанид ажилласан хугацаа 1 жилээс дээш бол буцахаас өмнө ажиллаж бйасан компанид ажиллах боломжтой |
Захирал урьдчилан хүсэлт гаргах | Хүсэлт гаргах ёстой | Хүсэлт гаргах ёсгүй |